| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн:Шатахууны үнийн өсөлт Орос, Украины дайнтай холбоотой

МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж бүлгээр хэлэлцсэн асуудлыг талаар УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр "Өнөөдрийн бүлгийн хуралдаанд Засгийн газрын сайд нарыг бүгдийг нь оролцуулсан. Мөн УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажилласан мэдээллийг сонслоо. Орон нутгийн иргэдээс хаврын тариалалт, үрийн нөөц, бордоотой холбоотой асуудал, малын шүлхий өвчний тархалт, ноолуур бэлтгэл зэрэг асуудлыг ярьсан байна.

Түүнчлэн гишүүд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хангамж, хотын төвийн ус, цахилгаан хангамжийг хөндөж байна. Тиймээс ийгэмд тулгамдаж байгаа 10 гаруй асуудлыг гишүүд хэлж, цаашид шийдвэрлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн" гэлээ.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Хилээр бэлэн мөнгө гаргах нь хориотой. Энэ дагуу хатуу хяналт тавьж байна. Агаар, төмөр зам, авто замаар доллар гадагшаа гараад байна гэдэг худал. Үүнийг Монголбанк хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа.

Шатахууны үнийн өсөлт Орос, Украины дайнтай холбоотой. Дэлхийн зах зээлийн хэмжээнд ам.долларын ханш өсөж байна. Энэ нь манай эдийн засагт нөлөөлж байгаа. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан үнэ нэмэгдэж байгаа. Аль болох үнэ нэмэгдүүлэхгүй байх, инфляцыг бага түвшинд барих, долларын ханшийг нэмэхгүй байхад л анхаарч байна" гэлээ. 

Шатахууны үнийн өсөлт Орос, Украины дайнтай холбоотой. Дэлхийн зах зээлийн хэмжээнд ам.долларын ханш өсөж байна. Энэ нь манай эдийн засагт нөлөөлж байгаа. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан үнэ нэмэгдэж байгаа. Аль болох үнэ нэмэгдүүлэхгүй байх, инфляцыг бага түвшинд барих, долларын ханшийг нэмэхгүй байхад л анхаарч байна
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.