| | USD/MNT 0₮

Б.Дэлгэрхангай: Монгол цэргийн баярын өдөр гэмт хэргийн гаралт энгийн өдрүүдээс 47 хувиар нэмэгдсэн

Өнгөрсөн баасан гарагт буюу 3 сарын 18-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гомдол, мэдээлэл энгийн өдрүүдийнхээс 47 хувиар нэмэгдэж бүртгэгджээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа.

Б.Дэлгэрхангай: Монгол цэргийн өдөр нийтдээ 2854 гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Нийт гарсан гэмт хэргийн мэдээлэл өмнөх өдрийнхөөс 46,7 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Тухайлбал,

  • Гэмт хэргийн шинжтэй дуудлага 128
  • Зөрчлийн шинжтэй мэдээлэл 3238
  • Зам тээврийн ослын 388
  • Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 152 буюу 20 орчим хувиар өссөн.
  • Хулгайлах зөрчил 3,8 дахин өссөн.
  • Хүний биед халдах 85 бүртгэгдэж өмнөх өдрийнхөөс 65 хувиар өссөн.
  • Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулах зөрчил 95 бүртгэгдэж өмнөх өдрийнхөөс 30 хувиар  өссөн байна.
  • Архидан согтуурах тухай тэмцэх хуулийг зөрчсөн 242 бүртгэгдэж өмнөх өдрийнхөөс 3,8 дахин өссөн.
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 274.
  • Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 204 тус тус бүртгэгдлээ.

Мөн тухайн баярын өдөр 288 хүн эрүүлжүүлэх байранд хоносон. Насны хувьд 25-35 насны залуус архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдол бүртгэгдсээр байна.

Иймд иргэд та бүхнийг баярын арга хэмжээг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг дадалд суралцах, архи согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэх, согтуурсан үедээ бусадтай ялихгүй зүйлээс болж маргаан үүсгэж гэмт хэрэгт холбогдохгүй байхыг анхааруулж байна.

Б.Дэлгэрхангай: Монгол цэргийн баярын өдөр гэмт хэргийн гаралт энгийн өдрүүдээс 47 хувиар нэмэгдсэн
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.