| | USD/MNT 0₮
АН-ын бүлэг хуралдаж бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, дэд дарга С.Одонтуяа, АН-ын дарга асан С.Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өнгөрсөн жил хоёр шинэ яам байгуулсан. Өнөөдрийг болтол сайдыг томилоогүй байна. Хоёр өөр яам хавсарч хийж байгаа. Яамдууд ачаалал ихтэй байхад сайдыг нь давхар хийнэ гэж байхгүй. Шинээр байгуулсан яамдынхаа сайдыг хурдан томилохыг шаардаж байна. Мөн дэлхийн эдийн засгийн байдал хүндэрч байна. Тэгэхээр Эдийн засгийн яам ажлаа хиймээр байна. УИХ-ын хоёр гишүүнээ томилох гээд зориудаар удаашралтай байх шиг байна. МАН-д боловсон хүчин байхгүй байна уу.
Мөн Ковидын хуулийг сунгаад л байна. Бүх хорио цээр тавиад энгийн амьдралдаа шилжиж байхад зөвхөн ковидын хууль л сунгагдсаар байна. Үүнийгээ яаралтай цуцлах шаардлагатай байна.
Монгол Улсад гамшгийн тухай хууль бий. Энэ хуулиар бүх асуудлыг зохицуулаад явах боломжтой. Энэ асуудлыг чуулганы хуралдаанд удаа дараа шүүмжлэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ бүх зүйлийг гамшгийн хуулиар зохицуулах боломжтой. Та нар яагаад Гамшгийн хуулиа оруулж ирэхгүй байгаа юм бэ гэж анхааруулсан". Тэгэхээр гамшгийн хуулиараа явахгүй бол энэ улсын төсөв хөрөнгө хяналтгүй урсаж байна. УИХ төсөв батлах, хяналтаа хийх зэргээр ажлаа сайн хийх ёстой. Гэтэл 4 жилийн талд орчихоод байхад УИХ Ковидын хууль гэдгээр Засгийн газарт бүх эрх мэдлийг шилжүүлсэн.
Үүний цаана хяналтгүй байдал, авлига, хээл хахуул, төсвийн мөнгийг дураараа зарцуулж байна. Тиймээс Ерөнхий сайдад ковидын хуулийг яаралтай цуцлахыг шаардана" гэв.
Мөн Ковидын хуулийг сунгаад л байна. Бүх хорио цээр тавиад энгийн амьдралдаа шилжиж байхад зөвхөн ковидын хууль л сунгагдсаар байна. Үүнийгээ яаралтай цуцлах шаардлагатай байна.