| | USD/MNT 0₮
-Шатахууны үнэ өсөх шалтгаан нь төрийн алба хаагч болон зарим албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас болсон-
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай цалин хөлсний асуудал болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сайн байна уу. Цалин хөлс нэмэгдээгүй хэрнээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний болон шатахууны үнэ өслөө. Иргэдийн амьдрал хэцүүдэж, өдөр бүр үнийн өсөлтийн талаар гаслаж байгаа ч үүнд авч байгаа төрийн болон холбогдох албаныхны арга хэмжээ ч гэж алга?
-Үнийн өсөлтийн асуудлаар бид нар удаа дараа санал шаардлага холбогдох газруудад хүргүүлсэн. Саяхан хүртэл шатахуун өссөн асуудал үүнийг дагаад цементийн үнэ 30 хувиар өсчихлөө. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний суурь үнийг хэт задгай зах зээл нь зохицуулна гэсэн байдлаар тавихаар эргээд хүндрэл өндөр байна. Үнийн өсөлт дээр манай холбоо ШӨХТГ болон бусад холбогдох газруудтай хамтарч ажиллана.
-Шатахууны асуудалд хэдий чөлөөт зах зээлтэй ч гэсэн литр тутамд 100 төгрөгөөр нэмж байгаа энэ асуудалд танай холбооны зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй юу?
-Үнийг нь хүчээр барих боломжгүй боловч тодорхой зохицуулалтыг хийх аргууд нь Засгийн газар, Их хурал хууль эрхзүйн орчинд байдаг. Магадгүй энэ тээвэрлэлтийн хүндрэлтэй болон бусад асуудлуудаас болж ингэж байгаа бол цааш цаашдаа хэрхэн яаж зөв голдрилд оруулах шаардлагатай. Хэдий зах зээлийн журмаараа явж байгаа зах зээл нь зохицуулна гэж байгаа ч гэх ойлголт бас биш юм.
Шатахууны хувьд ч хэлэхэд зарим төрийн алба хаагч болон албан хаагчийн буруугаас болж үнэ нь өссөн. Зах зээлийн олон зохицуулалт байдаг. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ өсөх нь ойлгомжтой байсан бол наана нь хямд үед нь тодорхой худалдан авалт гэрээ хэлцэл хийгээд тогтоож барих ёстой. Үүнийг жил гаруйн хугацаанд хийж үнэ барьж байсан. Гэхдээ нөгөө талдаа үнийг хүчээр барьж аж ахуйн нэгжүүдийг хохироож болохгүй юм. Асуудал хаана байна вэ гэдгээ ярьдаггүйгээс болж нэгэнт нь үнэ өсчихлөө гэж шуурах юм.
-Цементийн үнэ яагаад 30 хувиар өсөв. Үнэ өсгөх шалтгаанаа тодорхой тайлбарлах ёстой биз дээ?
-Тийм. Монголын цементийн үйлдвэрүүд ашгаа өндөр болгож гаргаж авахын тулд үнээ өсгөж болохгүй биздээ. Хэдийгээр хувийн хэвшлийн компаниуд ч ямар нөлөөлөл байгаа юм бэ. Энэ тал дээр ойрын хугацаанд ШӨХТГ-аас ойрын хугацаанд орон тооны зөвлөлийг хуралдуулж яаралтай арга хэмжээ авах ёстой гэж хэлсэн. Цемент бол барилгын талх гэж үздэг. Тэгэхээр цементийн үнэ ингэж өснө гэдэг дээр нь төмрийн үнийн асуудал байна. Манайд төмөр ган хайлуулах үйлдвэрүүдээ эхний ээлжинд барих шаардлагатай байна. Хил гааль дээр ч хүнд суртал байна. Үүний хохирогч нь жирийн ард иргэд байдаг.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөх болохоор цементийнхээ үнийг 30 хувиар өсгөж байгаа нь харагдаж байна. Баялаг бүтээгчдийг дэмжиж болно гэхдээ ийм шантааж байдлаар үнээ өсгөж болохгүй. Зээлээ төлөх ёстой байтал 30 хувиар яагаад өсгөснөө дотоодын компаниуд тайлбарлах ёстой биздээ.
-Цалин нэмэгдээгүй байхад үнийн өсөлт дарлачихаад байна.
-Цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал дээр тодорхой шаардлагуудыг холбогдох газруудад хүргүүлсэн байгаа. Энэ жилийн хувьд төсөв хүнд байна гэж ярих юм.
Ядруулын гинжин тойрог буюу бага цалин орлого, эдийн засаг тэлдэггүй. Үнэхээр эдийн засгаа тэлье гэж бодож байгаа цалин хөлсийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой. Цалин хөлсийг яагаад нэмэгдүүлэх шаардлагатай вэ гэвэл барааны үнэ тариф өссөн байгаа биздээ. Цалин нэмэгдээгүй байхад барааны үнэ 20 хувиар өсчихлөө эсрэгээрээ байгаа биздээ. Тийм учраас цалингийн тохируулга хийх шаардлагатай байна. Таны халаасандахь цалин түрүү жилтэй харьцуулахад 20 орчим хувиар худалдан авах чадвараа алдчихжээ. Тэр хэрээр хүмүүсийн амьдралын түвшин доошоо орж байна гэсэн үг. Энэ улс орны хөгжлийн гол түлхүүр бол ард иргэдийн амьдралын чадварыг дээшлүүлэх явдал юм. Төрийн дэмжлэгийг авч байгаа хүмүүс ч үнэхээр харамсалтай.
-Таны хувьд хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайдтай уулзсан байсан. Ямар асуудлаар уулзсан бэ?
-Цалин хөлс болон ард иргэдийн амьдралын түвшинг, авдаг цалинг ахиулах талаар уулзаж санал бодол солилцсон.
-Хөгжлийн банкнаас зээл авсан хүмүүсийн асуудал нийгэмд нэлээд дуулиан тарьж, зээлээ эргэн төлөх байдал нь нэлээд хүлээлттэй байна?
-Хөгжлийн банкны асуудал болон ЖДҮ сантай холбоотой асуудал, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулж байгаад дампуурсан Капитал банкны асуудал ч бий. Энэ асуудлаар 2 жилийн өмнө МҮЭХ-ны бид нар хэлээд сануулаад байсан. Харамсалтай нь улстөрчид холбогдсон юм бүхэн буруугаар эргэж байна. Тэгэхээр улстөрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн дийлэнх нь амин хувиа боддог юм байна. Ийм асуудлыг цэгцлэх ёстой. Энгийн иргэд нь 15-30 хувийн хүүтэй зээл авч байдаг. Эрх мэдэлт ойрхон байдаг хүмүүс нь 3 хувийн хүүтэй зээл авч байх жишээтэй. Тэгээд зээлээ төлдөггүй өөр зүйлд хөрөнгө мөнгөө оруулаад явчихсан байх юм. Татвар төлөгчдийн мөнгөөр зээлээ эргэн төлж ч байх шиг. Яахаараа миний татварын мөнгөөр нэг хэсэг нь мөнгө угааж өөр зүйлд зарцуулах ёстой билээ.
Хөгжлийн банкны асуудал болон ЖДҮ сантай холбоотой асуудал, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулж байгаад дампуурсан Капитал банкны асуудал ч бий. Энэ асуудлаар 2 жилийн өмнө МҮЭХ-ны бид нар хэлээд сануулаад байсан. Харамсалтай нь улстөрчид холбогдсон юм бүхэн буруугаар эргэж байна. Тэгэхээр улстөрийн шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн дийлэнх нь амин хувиа боддог юм байна. Ийм асуудлыг цэгцлэх ёстой. Энгийн иргэд нь 15-30 хувийн хүүтэй зээл авч байдаг. Эрх мэдэлт ойрхон байдаг хүмүүс нь 3 хувийн хүүтэй зээл авч байх жишээтэй