| | USD/MNT 0₮

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин сунгаж, энэ он дуустал хойшлуулах шийдвэрийг гаргалаа

Цар тахлын хуулийг сунгасантай уялдуулж Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин 6 сараар сунгаж, 2022 он дуустал хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, 

орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийг цар тахлын тухай хуультай уялдуулан хойшлуулах арга хэмжээг дахин хэрэгжүүлж байна гэж Монголбанкнаас мэдэгдлээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2022 оныг дуустал хугацаагаар сунган, баталсан.

Хуулийн үйлчлэх хугацаатай уялдуулан Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран 2022 оныг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулахаар шийдвэрлэв.

отекийн зээлийн эргэн төлөлтийг дахин 6 сараар сунгаж, энэ он дуустал хойшлуулах шийдвэрийг гаргалаа.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.