| | USD/MNT 0₮

Д.Тогтохсүрэн: Орос, Украины асуудлаас үүдэн валютын ханш өсөх магадлал өндөр байна

Өнөөдөр МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Д.Тогтохсүрэн: “Улс орны нөхцөл байдал хүндхэн байна. Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, Зам тээврийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл сонслоо. Орос Украины асуудал манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх нөлөөлөл. Мөн экспорт, импортын гацаанаас үүдэж эдийн засгийн нөхцөл байдал зэргийг хэлэлцлээ. МАН-ын бүлэг яаралтай шийдвэрүүд гаргаж идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Инфляц өсч байна. Валютын ханш өсөх магадлал өндөр боллоо. Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол зарласан. Тухайн сонсгол хийгдсэний дараа ярих болов уу гэж бодож байна” гэлээ.

 

 

Д.Тогтохсүрэн: Орос, Украины асуудлаас үүдэн валютын ханш өсөх магадлал өндөр байна
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.