| | USD/MNT 0₮

Гишүүн Г.Амартүвшингийн эхнэр Нидерландаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдов

УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн эхнэр Б.Дэлгэрмааг Нидерландаас Монгол Улсад суух өргөмжит консулаар томилжээ. 

Тодруулбал, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр өчигдөр Нидерландын Хаант улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон Б.Дэлгэрмаад Экзекватурыг гардуулан өгсөн байна. Экзекватур гэдэг нь хүлээн авагч улсын зүгээс консулын албан ёсны үүргээ гүйцэтгэхийг КГ-ын тэргүүэд эцэслэн зөвшөөрсөн акт юм байна. 

Дашрамд дуулгахад, Г.Амартүвшин нь Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ удаа дараа өгч, Нидерландын Вант улсын иргэний харьяалалтай болох хүсэлтээ гаргаж байсан асуудал нь нэг хэсэг шуугиад намжсан байдаг. 

Б.Дэлгэрмаа өргөмжит консул болов

УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн эхнэр Б.Дэлгэрмаа Нидерландаас Монгол суух Өргөмжит консулаар томилогджээ
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.