| | USD/MNT 0₮

Ч.Өнөрбаяр:Х.Баттулга АН-ын даргын гишүүн битгий хэл даргын сунгаанд өрсөлдөх эрхгүй

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар Ардчилсан намаас Х.Баттулга нэр дэвшиж, ялалт байгуулсан. Энэ хүн Ардчилсан тогтолцоог хамгаална гэж нэр дэвшсэн ч Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо маргааш нь Монголын ардчилалд заналхийлж эхэлсэн. Тэр Монгол Улсыг ШХАБ-т элсүүлэх тухай ярьж эхэлсэн. Манай хоёр хөрш голлон оролцсон цэргийн эвсэл шүү дээ. 

Мөн Ерөнхийлөгчийн засаглалыг ил болон далд хэлбэрээр сурталчилж эхэлсэн. Тэр битгий хэл ардчилсан тогтолцоо хэрэгтэй эсэхийг хэлж ярьж явсан. Ийм хүн Ардчилсан намын даргын гишүүн битгий хэл даргын сунгаанд өрсөлдөх эрхгүй. МАН-ын зөвлөх яагаад АН-ын даргад өрсөлдөнө гэж. Энэ асуултад Ерөнхий сайд хариулт өгөх ёстой. Ардчилсан намыг самрах гэж өөрийнхөө зөвлөхийг нэр дэвшүүлж байна уу. МАН-ын шударга ёс ярьдаг гишүүд намынхаа даргаас асуухыг шаардаж байна. Бид энэ бүхнийг өөгшүүлэхгүй. Ардчилсан намын хууль ёсны тамга хаана байна вэ гэдгийг шүүхийн шийдвэр тогтоосон. Хэн нэгэн дур зоргоороо тайлбарлах эрхгүй" гэжээ. 

 

Ийм хүн Ардчилсан намын даргын гишүүн битгий хэл даргын сунгаанд өрсөлдөх эрхгүй. МАН-ын зөвлөх яагаад АН-ын даргад өрсөлдөнө гэж. Энэ асуултад Ерөнхий сайд хариулт өгөх ёстой. Ардчилсан намыг самрах гэж өөрийнхөө зөвлөхийг нэр дэвшүүлж байна уу. МАН-ын шударга ёс ярьдаг гишүүд намынхаа даргаас асуухыг шаардаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.