| | USD/MNT 0₮

Чуулган:Уул уурхайн буруу ашиглалтай холбоотойгоор нэн ховор амьтдын амьдрах орчин хумигдаж байна гэв

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанаар  Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "16 аймгаар манай яамныхан явсан. Ус цаг уур орчны шинжилгээний асуудал, байгаль хамгаалагчийн асуудал нэн тулгамдсан олон асуудал байгаа. 

Улаан номд орсон нэн ховор амьтдын тухайд гэвэл говийн бүсэд дээр уул уурхайн чиглэлийн нэлээд үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Баруун аймагт уул уурхайн ашиглалтай холбоотойгоор нэн ховор амьтад урагшаа БНХАУ руу шахагдах, амьдрах орчин хумигдаж байна. Ан амьтад шилжиж байна. Үүн дээр бид нар Ерөнхийлөгчийн санаачилсан ан амьтнаа хайрлах ажил дээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн байгаа" гэлээ. 

 

Чуулган:Уул уурхайн буруу ашиглалтай холбоотойгоор нэн ховор амьтдын амьдрах орчин хумигдаж байна гэв.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.