| | USD/MNT 0₮
Үндэсний их бүтээн байгуулалт гэж нэрлэгдэж байгаа Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг гуравдугаар сарын 15-нд нээж, тээвэрлэлтийг эхлүүлнэ, чадахгүй бол ажлаа өгнө гэж салбарын сайд Л.Халтар хэдэн сарын өмнө ам алдаж байсан. Тэгвэл төмөр зам ашиглалтад орох хугацаа өнөөдөр болж, ажил нь эхлээгүй байгаа учир сайд Л.Халтар хэлсэн үгэндээ хүрч, ажлаа хүлээлгэж өгөх хугацаа өнөөдрөөр дуусч байна. Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа байх ёстой. Ам алдсан байж болох ч төмөр замын тээврийг эхлүүлж чадаагүй нь сайдын буруу гэж харна.
Сайд Л.Халтартай холбоотой таагүй мэдээллүүд ар араасаа хөвөрч байгаа. Тээврийн жолооч нар ч түүнийг ажлаа хийж чадахгүй, өөрийнхөө ашиг сонирхлоор чингэлэг тээвэрлэлт явуулаад байна гэсэн шалтгаанаар огцрохыг шаардаж төв талбайд жагссан.
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын ажил 3 дугаар сарын 15-нд нээгдэж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхлэх нь боломжгүй болсон тул Л.Халтар сайд хэлсэн амандаа хүрч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх байх.
Харин Л.Халтар сайд өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр "2013 онд Монгол улсын Засгийн газрын 28 дугаар тогтоолоор баруун болон босоо чиглэлийн төмөр замыг барих концесс олгосон. Үүнийг өнөөдөр хэлэлцэж баталлаа. Хэрэгжих хоёр төсөл дээр тусгай компаниудыг байгуулж, техник эдийн засгийн зураг төслийг боловсруулна. Тодорхой хугацааны дараа монголын төрд 100 хувь шилжүүлж олгоно. 2019 оны хавраас төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Одоогийн байдлаар гурван том төсөл хэрэгжиж байгаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын гуравдугаар сарын 5-нд зэсийн баяжмал тээвэрлэсэн. Дараагийн ажлууд хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан ёсоор нээнэ" гэжээ.
Гэвч ашиглалтад оруулсан мэт харагдуулахаар арга мэхийг ашиглаж, ачааг асар их зардлаар автомашинд ачин Зүүнбаянгийн төмөр замруу явуулж, тэндээсээ дохиолол холбоогүй, улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээж ч аваагүй, туршилт судалгааны ажил нь бүрэн дуусаагүй төмөр зам дээр тээвэр хийлгэсэн нэр зүүж, улсын хөрөнгө төсвийг үргүй зарцуулаад зогсохгүй, дохиолол холбооны системд холбогдоогүй төмөр замаар ачаа ачиж явуулжээ. Үр ашиггүй мөнгө төгрөг зарцуулсан ч гэх.
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг гуравдугаар сарын 15-нд нээж, тээвэрлэлтийг эхлүүлнэ, чадахгүй бол ажлаа өгнө гэж салбарын сайд Л.Халтар хэдэн сарын өмнө ам алдаж байсан. Тэгвэл төмөр зам ашиглалтад орох хугацаа өнөөдөр болж, ажил нь эхлээгүй байгаа учир сайд Л.Халтар хэлсэн үгэндээ хүрч, ажлаа хүлээлгэж өгөх хугацаа өнөөдрөөр дуусч байна.