| | USD/MNT 0₮

Х.Баттулга: Төрийн гурван өндөрлөг нэг нам байх нь ямар нөлөөтэйг бид яс махаараа мэдэрлээ

Өнөөдөр АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа. Энэ сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөж байгаа талаар албан ёсоор зарлаж тус намаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэлэхдээ: “АН-ын даргын сунгаа бол АН-ын асуудал биш юм. АН-ын сунгаа гэж битгий ойлгоорой. Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу гэдгийг тогтоох сунгаа гэж бодож байна.

Төрийн гурван өндөрлөг нэг намаас байна гэдэг нь ардчилсан нийгэмд ямар нөлөөтэй байгааг бид яс махаараа, амьдралаараа мэдэрч байна.  Тиймээс АН парламентад ямар хүчтэй суух эсэхийг шийдэх сонгууль учраас өөрийн биеийг энэ сунгаанд сойж байна” гэлээ.

 

Х.Баттулга: Төрийн гурван өндөрлөг нэг нам байх нь ямар нөлөөтэйг бид яс махаараа мэдэрлээ
Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.