| | USD/MNT 0₮

Ж.Батзандан: Нэг сая төгрөгийн ваучерыг Цагаан сараас өмнө олго

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэж, үлдсэн ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгоно хэмээн мэдэгдсэн. Энэ асуудлаар дөнгөж сая Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ "Хэрвээ ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох гэж байгаа бол Цагаан сараас өмнө олгох ёстой" хэмээн онцолсон юм.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлийг тэглэж, үлдсэн ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгоно хэмээн мэдэгдсэн.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.