| | USD/MNT 0₮

Чуулган:Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаалттай хуралдана

УИХ-ын 2022 оны хаврын чуулган өнөөдөр 10.00 цагт нээлтээ хийнэ. Харин чуулганы нээлтийн дараа Үндэсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-ын гишүүдэд хаалттай мэдээлэл өгөх юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл олон улсын нөхцөл байдал, гадаад, дотоод аюулгүй байдалтай холбоотойгоор ийн мэдээлэл өгөх ажээ. 

Хаврын чуулганаар хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтжээ.

 

 

 

Чуулган:Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хаалттай хуралдана.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.