| | USD/MNT 0₮

АН:Намын даргад нэр дэвшигч Х.Баттулга, Ж.Батсуурь хоёрыг бүртгэлээ

АН-ын дотоод сонгуулийн хороо хуралдаж намын даргад нэр дэвшигчидтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. АН-аас "Дотоод сонгуулийн хороо хуралдаж дууслаа. АН-ын даргын сонгуулийг 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр товлон зарласан байгаа. Энэхүү сонгуулийн материал бүрдүүлэх хугацаа энэ сарын 9, 10-нд хүлээн авсан. Тухайн материалд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар материал ирүүлснээс үндсэн дүрэмд нийцсэн эсэх талаар дүгнэлт гаргаж хуралдлаа. Хуралданаар хоёр нэр дэвшигчийг АН-ын даргад нэр дэвшигчээр албан ёсоор бүртгэж авлаа. Хоёр нэр дэвшигч намын үндсэн дүрмийг сахиж дотоод сонгуульдаа оролцох ёстой.

Сонгуулийн сурталчилгаа 3 сарын 16-наас 4 сарын 1 хүртэл явагдаад АН-ын гишүүд бүгд саналаа өгч оролцох болно. Х.Баттулгын менежерээс албан бичиг ирсэн. Хариуг нь өгсөн байгаа. Тэгэхээр нэр дэвшигчтэй холбоотой мэдээллийг менежерүүдээс нь аваарай" гэв. 

АН:Намын даргад нэр дэвшигч Х.Баттулга, Ж.Батсуурь хоёрыг бүртгэлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.