| | USD/MNT 0₮

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХ ТУХАЙ ЗАХИРАМЖ ГАРСНААС ХОЙШ 6300 ГАРУЙ ХҮН 15 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ

Тэтгэврийн зээл тэглэх тухай захирамж гарсны дараа мэдээлэлд ойр байсан ахмадууд 100 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд их гарсан билээ.

ҮАБЗ-ийн шийдвэр тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг нэг удаа тэглэж өгнө гэдгийг он солигдох мөчид улсын тэргүүн мэдээлсэн юм. Тэгвэл энэ мэдээлэл эрт задарсан нь үнэн бололтой.

Өчигдрийн чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил салбарын сайд С.Чинзоригоос тодорхой тоо баримт нэхэж, яг хэзээ зээл тэглэх захирамж гарсныг, зээл тэглэх тухай хэзээнээс яригдсныг, түүнээс хойш хэдий хэмжээний тэтгэврийн зээл гарчихаад байгааг хэл хэмээн нэхэж шаардсан.

Тэгвэл өнөөдөр сайд С.Чинзориг “Засгийн газрын нууц хуралдаанаар зээл тэглэх асуудал хэлэлцээд 12 сарын 18-нд зээл тэглэх тухай захирамж гарсан. Түүнээс хойш 6300 хүн 15 тэрбум төгрөгийн зээл авсан” гэжээ.

Нэг хүн дунджаар 24 сая төгрөг авсан гэсэн үг. Тэгэхээр ийм мэдээлэлд ойр байсан хүмүүс зээл авсан нь тодорхой болж байгаа юм. Зээл тэглэх тухай захирамжийг хэн задлав, хэнд хэлэв гэж хардах эрхтэй. УИХ-ын гишүүд өөрсдөө тараасан уу, арилжааны банкны удирдлагууд болон Монголбанкнаас мэдээлэл гадагш задруулсан уу гэдгийг хуулийн байгууллагаас шалгах хэрэгтэй болоод байна.

Сайд С.Чинзориг “Засгийн газрын нууц хуралдаанаар зээл тэглэх асуудал хэлэлцээд 12 сарын 18-нд зээл тэглэх тухай захирамж гарсан. Түүнээс хойш 6300 хүн 15 тэрбум төгрөгийн зээл авсан” гэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.