| | USD/MNT 0₮

Д.Сосорбарам:Х.Баттулгаа чи нам байтугай энэ улсыг самарсан, одоо болно

Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулж буй Ардчилсан Намын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлсэн байна.  Түүний хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан Пүрэвийн Нүрзэд, ЕТГ-ын дэд дарга асан Б.Саруул, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа нар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Ишжамцын Мөнхжаргалд хүлээлгэн өгчээ.
 
Харин нам дотроо хагаралдсан гишүүд Х.Баттулгаар дахин намаа самруулахгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, Д.Сосорбарам "Баттулгаа чи одоо болноо, зогс. Чи нам байтугай энэ улсыг самарсан. Путины гар хөлөөр үндэстнээ нураалгавал бидний л хохь болно. Гэвч Монголд эрүүл сэтгэхүй байгаа юм шүү. Чамд итгэсэн удаа надад бий. Харин чи таньж авсан учраас Монгол үндэстэнд чи дэмий" гэж жиргэжээ. 
Д.Сосорбарам "Баттулгаа чи одоо болноо, зогс. Чи нам байтугай энэ улсыг самарсан. Путины гар хөлөөр үндэстнээ нураалгавал бидний л хохь болно. Гэвч Монголд эрүүл сэтгэхүй байгаа юм шүү. Чамд итгэсэн удаа надад бий. Харин чи таньж авсан учраас Монгол үндэстэнд чи дэмий" гэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (24)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.