| | USD/MNT 0₮

Шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж 2390 төгрөг болсныг иргэд эсэргүүцэж эхэллээ

Шатахууны үнэ 100 төгрөгөөр дахин нэмэгдсэнийг иргэд эсэргүүцэж эхэллээ.

Тодруулбал, АИ 92 шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдэж, 2390 төгрөг болжээ. Эргэн сануулахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шатахууны үнийг чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ үнэ нэмэгдэх хугацааг зургаан сарын импортын үнийн дунджаар төр, хувийн хэвшлийн оролцоогүйгээр автоматаар тооцож гаргах бөгөөд үнийн хэлбэлзэл 100 төгрөгөөс хэтрэхгүй байх зохицуулалтыг хийх талаар албаныхан мэдээлж байсан юм.

Гэвч өнгөрсөн хугацаанд шатахуун импортлогчид ийнхүү гурван ч удаа үнээ нэмсэнийг иргэд эсэргүүцэж төв талбайд жагсаал цуглаан хийхээр болжээ. Шатахууны үнэ нэмэгдвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Энэ байдал нь иргэдийн нуруун дээр дарамт болж эхэлнэ. 

Шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдсэнийг иргэд эсэргүүцэж эхэллээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.