| | USD/MNT 0₮

ХААН банкны хувьчлалд сайд асан Ч.Хүрэлбаатарыг оролцсон гэх ГОМДОЛ иржээ

Хаан банкны хувьцаа эзэмшигч Савада "Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьчлалд оролцоотой гэх утгатай гомдол бүхий захиа"-г АТГ-т ирүүлжээ.

Гэвч тэрхүү захиа нь Монголбанкаар дамжаагүй гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдсэн юм. Харин энэ талаар өчигдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Энэ талаар бичиг ирсэн нь үнэн. Ирсэн бичгийг холбогдох байгууллагуудад уламжилсан байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг ХЗДХЯ шалгахгүй. Холбогдох мөрдөх чиг үүрэгтэй байгууллага нь шалгана. Тиймээс АТГ-т уламжилсан байгаа" гэжээ. 

ХААН банкны хувьчлалд сайд асан Ч.Хүрэлбаатарыг оролцсон гэх гомдлыг АТГ-аас шалгаж эхэлжээ.
Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.