| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар:Зөрчлийн хуулийг засна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн зөрчил шалган шийдвэрлэх хуулийг өргөн мэдүүлэх болсон. Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд үйлчилсэн үр нөлөөг нь дүгнээд шинэчилсэн найруулгаар оруулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Улмаар жил гаруйн хугацаанд төсөл дээр ажиллаж, УИХ-д өргөн барихаар болж байна.

Зөрчлийн хуулийг торгодог, шийтгэдэг хууль гэж иргэд ойлгодог. Үүнийг засах үүднээс төр зөвлөдөг, гаргасан зөрчлүүдийг нь шууд торгодоггүй байдлаар шалган тусалдаг чиг үүрэг байдлаар нь оруулж ирж байна" гэв. 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн зөрчил шалган шийдвэрлэх хуулийг өргөн мэдүүлэх болсон.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.