| | USD/MNT 0₮

Тэмцэгч Д.Монголхүү МоАХ-ны даргаар сонгогджээ

МоАХ-ны тавдугаар их хурал өнөөдөр болж байна. Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ "Өнөөдрийн тавдугаар их хурал бол хууль ёсных. МоАХ-нд хууль ёсны Ерөнхийлөгч байхгүй. 2015 оны долдугаар сарын 2-ны өдөр ТББ-ын хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Х.Баттулга анхны үүсгэн байгуулагчдыг бүгдийг нь хассан. Тухайн үед бүртгүүлэхдээ нэг үүсгэн байгуулагч, нэг гишүүнтэйгээр бүртгүүлсэн байдаг. МоАХ-г хэн дуртай нь татан буулгаж, улсын бүртгэлд бүртгүүлж хувийн компани мэтээр хувьчлах нөхцлийг хэн бий болгосон юм.

Харин өнөөдөр өөрсдийгөө МоАХ-ны удирдлага гэж үзэж байгаа хүмүүс бүгд хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдэл. ТББ-ын эрхэнд халдаж, хууль бусаар эрхийг нь булааж авсан үйлдэл байгаа юм. Хоёрдугаарт, МоАХ-нд хуваагдсан зүйл байхгүй. Энэ хөдөлгөөний үйл ажиллагааг идэвхжиж байгааг эсэргүүцэж аль эсвэл хуваагдаж байгаа мэтээр харж болохгүй" гэв. Мөн түүнчлэн МоАХ-ны даргаар тэмцэгч жагсагч Д.Монголхүүг сонгожээ. 

Тэмцэгч Д.Монголхүү МоАХ-ны даргаар сонгогджээ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.