| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкны асуудлаар хийх нээлттэй сонсгол хойшилжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөгжлийн банк"-ны асуудлаар нээлттэй сонсгол хийх үүрэг, чиглэлийг өнгөрсөн сард өгсөн билээ. Тэгвэл уг нээлттэй сонсголыг энэ сарын 07-нд буюу өнөөдөр хийх ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилжээ. 

УИХ-ын даргын захирамжаар "Хөгжлийн банк"-нд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нар багтсан. Тэд "Хөгжлийн банк"-нд хийсэн хяналт, шалгалтын дүнгээ хаврын чуулганаас өмнө тайлагнах юм байна. 

Хөгжлийн банкны асуудлаар хийх нээлттэй сонсгол хойшилжээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.