| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:Төрийн албаны эмэгтэйчүүд хамгийн их стресс, ажлын ачаалалтай ажиллаж байна

Төрийн ордонд "Тэгш боломж-хамтын үр дүн" төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган болж байна.

Энэ чуулганд УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэллээ. Тэрбээр "Энэ чуулганд оролцохоор ирсэн Монголын өнцөг булан бүрээс ирсэн та бүхэнд баяр хүргэе. Анх удаа зохиогдож байна. Эмэгтэйчүүдийн эрх гэж ярьдаг. Саяхан бичил бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд оролцож асар их асуудлыг зовлон жаргалаа ярьсан. 

Өнөөдөр та бүхэн энэ танхимд ирээд жаргал зовлонгоо хуваалцах гэж байна. Хүмүүс харагдах байдал өөр байх. Төрийн албан хаагч эмэгтэйчүүдэд тохиолдож байгаа саад бэрхшээлийг даван туулах талаар ярилцах гэж байна. Гэвч манай төрийн алба хаагчдад хүмүүс өнгөцхөн ханддаг. Энэ хүн контарт суугаад жаргасан гэж боддог. Хамгийн их стерсстэй, ажлын ачаалалтай хүмүүс бол төрийн албаны эмэгтэйчүүд байна. Өглөөд хүүхдээ хичээл сургуульд хүргэж өгөхөөс энэ асуудал эхэлдэг. Жаахан л хоцрох юм бол болохгүй. Төрийн албан хаагч яг цагтаа ажлаа эхлүүлэх ёстой. Тэгэхээр эмэгтэйчүүд стресстэй ажилладаг. Тэд ажилдаа сэтгэлтэй зүтгэлтэй ажилладаг. Тиймээс тэдэнд тулгарч байгаа нийгмийн асуудлыг нь яаж шийдвэрлэх ёстой вэ гэдгийг хэлэлцэх ёстой. Та бүхэн асуудлаа сайн хэлээрэй.

Төрийн албан хаагчдын дунд ажлын байрны бэлгийн дарамт их байгаа талаар судалгаа бий. Тиймээс хуулиндаа энэ асуудлыг тусгах ёстой. Мөн сүүлийн хоёр жил онцгой байдал гээд төрийн алба хаагч нар ачаалалтай ажилласан. Ар гэрээ мартаж, ар гэрт юу тохиолдож байгааг бид мэдэхгүй. Ажлын ачааллыг нь бууруулахын төлөө ажиллаж анхаарах ёстой" гэв. 

Хамгийн их стерсстэй, ажлын ачаалалтай хүмүүс бол төрийн албаны эмэгтэйчүүд байна. Өглөөд хүүхдээ хичээл сургуульд хүргэж өгөхөөс энэ асуудал эхэлдэг. Жаахан л хоцрох юм бол болохгүй. Төрийн албан хаагч яг цагтаа ажлаа эхлүүлэх ёстой. Тэгэхээр эмэгтэйчүүд стресстэй ажилладаг. Тэд ажилдаа сэтгэлтэй зүтгэлтэй ажилладаг. Тиймээс тэдэнд тулгарч байгаа нийгмийн асуудлыг нь яаж шийдвэрлэх ёстой вэ гэдгийг хэлэлцэх ёстой. Та бүхэн асуудлаа сайн хэлээрэй.
Улс төр

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.