| | USD/MNT 0₮

Ц.Элбэгдорж:Манай улс төвийг сахиж, улсын дээгүүр цэрэг явуулахгүй гэсэн байр суурьтай байх ёстой

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Орос Украины зэвсэгт мөргөлдөөний талаар тайлбар хийж байна. Тэрбээр "Бид төвийг сахина, манай нутаг дээгүүр цэрэг явахгүй гээд хэлчих юм бол энэ манай улсын байр суурь. Энхийн замаар байр сууриа илэрхийлэх ёстой. Гуравдагч хүчтэй оронд толгойгоо мэдүүлэхгүй, өөрийн гэсэн толгойтой хүчтэй байна. Монгол төвийг сахина. Энхийг эрхэмлэсэн орон. Монгол өөрийн гэсэн толгойтой, байр суурьтай, өөрийгөө хамгаалах хэрэгсэлтэй. Төвийг сахиж, эдийн засгийн хувьд асар боломжтой. 

Аливаа хүндрэлийг нөгөө талаас нь харах хэрэгтэй. Би санал тавьж байгаа. Гаалийн татвараа бүрэн тэглэж, чөлөөт бүсүүдээ амилуулах хэрэгтэй. Замын-Үүдээс оросууд бараа бүтээгдэхүүнээ авч чадна. Монгол бол орос руу орох цонх гэж харж хэлж болно. Оросууд манайхаас ачаа бараагаа тээвэрлэж авахад манай улс ашиг олно. Агаарын каргонаас татвар авах ёсгүй. Туркээс бараа хангалттай орж ирэг. Ингэж байж манай улс хоёр улсын дунд чөлөөтэй ачаа эргэлтийн барааны том улс болж болно.

Хүнд цаг үед улс орны төлөө сайн сайхан зүйл авах гэж байгаа бол нийлж нэгдэж ажиллах хэрэгтэй. Засгийн газрын гишүүд болон Ерөнхий сайд нь Японд очиж албаны айлчлал уулзалт хийх ёстой. Японтой хамтарч ажиллах, худалдааны маш том бизнес босож ирж ашиг олох ёстой. Би төр засаг руу хандаж санаа хэлж байна" гэлээ. 

Аливаа хүндрэлийг нөгөө талаас нь харах хэрэгтэй. Би санал тавьж байгаа. Гаалийн татвараа бүрэн тэглэж, чөлөөт бүсүүдээ амилуулах хэрэгтэй. Замын-Үүдээс оросууд бараа бүтээгдэхүүнээ авч чадна. Монгол бол орос руу орох цонх гэж харж хэлж болно. Оросууд манайхаас ачаа бараагаа тээвэрлэж авахад манай улс ашиг олно
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.