| | USD/MNT 0₮

Нийслэлийн хэмжээнд 500 тоологч, 128 шалгагч ажиллаж байна

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллого энэ сарын 9-15-ны хооронд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн тооллого бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой юм.

Уламжлалт буюу тоологч тооллогын асуулгын хуудсаар мэдээлэл цуглуулах ажил нийслэлийн хэмжээнд хамгийн өндөр настан, Сүхбаатар дүүргийн иргэн Шагдар овогтой Багаажавынхаас албан ёсоор эхэлсэн.
Ш.Багаажав нь өдгөө 103 настай бөгөөд Хүн ам орон сууцны тооллогод ийнхүү 11 дэх удаагаа хамрагдлаа. Тэрээр том охин, ач, зээ нарын хамт амьдардаг.

Том охин Б.Өлзийсайхан “Хүн амын тооллогод аав маань 11 дэх удаагаа оролцсон юм байна. Миний хувьд тус тооллогод 6 дахь удаагаа оролцож, тоолуулж байна. Би эхээс 5-лаа. Нэг эрэгтэй, гурван эмэгтэй дүүтэй. Би өөрөө 7 хүүхэдтэй, ач, зээ нийлээд 20-оод болсон байна. Миний бие тооллогод маш их ач холбогдол өгч байгаа. Хүн бүр тооллогодоо идэвхтэй хамрагдаарай” хэмээн сэтгэгдлээ хэлэв.

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллого энэ сарын 9-15-ны хооронд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн тооллого бүртгэлд суурилсан болон уламжлалт гэсэн хосолмол аргаар явагдаж байгаагаараа онцлогтой юм.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.