| | USD/MNT 0₮

Ерөнхий боловсролын сургууль дахь Биеийн тамирын боловсрол:Япон Улсын жишээн дээр хэлэлцүүлэг болно

Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болон УИХ-ын хаврын чуулганаар Боловсролын багц хуулиудыг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ дахь Монгол Японы Парламентын бүлэг, УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлэг Япон улсын ЭСЯ-тай хамтран “Ерөнхий боловсролын сургууль дахь Биеийн тамирын боловсрол:Япон Улсын жишээн дээр” хэлэлцүүлгийг  өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт Японы Биеийн тамир, Шинжлэх ухааны Их сургуулийн профессор Ширахата Казүе “Японы боловсролын систем дэх биеийн тамирын хичээлийн заах арга барилын тухай” илтгэл тавих бол Монголын талаар МУБИС-ийн багш, профессор Л.Уртнасан “Монголын ЕБС-ийн биеийн тамирын боловсролын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Энэ үеэр Монголын ЕБС-ийн биеийн тамирын багш нар Японы биеийн тамирын боловсролын системээс суралцах ач холбогдолтой юм.

Ерөнхий боловсролын сургууль дахь Биеийн тамирын боловсрол:Япон Улсын жишээн дээр хэлэлцүүлэг болно.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.