| | USD/MNT 0₮

Монголбанкнаас ипотекийн зээлийн хугацааг сунгаж магадгүй байна

Цагаан сарын өмнөхөн тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр зарласан УИХ-ын чуулганы ээлжит бус чуулганы хуралдаанаар Цар тахлын хуулийн хугацааг дахин сунгаж, энэ оныг дуустал үргэлжлүүлэхээр болсон юм. Үүнийг дагаад ипотекийн зээлийн төлөлт энэ оныг дуустал хойшлох эсэх нь тодорхойгүй байна.

Монголбанкнаас ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулсан хугацааг дахин сунгах эсэхийг судалж буй гэнэ. Удахгүй шийдвэрээ танилцуулна гэж өнөөдөр мэдэгдлээ.

Энэ онд ипотекийн зээлд 700 тэрбум төгрөг зарцуулна. Арилжааны банкууд он гарснаас хойш 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоод байна.

Монголбанкнаас ипотекийн зээлийн хугацааг сунгаж магадгүй байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.