| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Үнэ нэмэгдэнэ” гэх жиргээ Монголчуудыг бухимдуулав

ОХУ, Украины  дунд дайн эхэлсэн мэдээлэл олон улсын хэвлэлээр гарч эхлэхтэй зэрэгцэн манай улс шатахуунаа дүүргэх урт дараалалд иргэд хонон оочирлосон.

Учир нь, Манай улс шатахуунаа ОХУ-аас оруулж ирж хэрэглэдэг. Харин тус улс дайны байдалд хүрсэн нь шатахууны үнэ нэмэгдэх, хомстолд орох эрсдэлтэй гэдгийг хэн нэгэн иргэдийн чихэнд шивнэснээр ийнхүү шатахуун түгээх станцууд ачаалал дүүрэн замын хөдөлгөөн ихтэй хонолоо.  

Эрхэм УИХ-ын гишүүн нь хүртэл гал дээр том нэмчих нь тэр. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг твиттер хуудастаа "Байдал хэцүүдэх нь дээ. Ачаа тээвэрлэлт, бензин шатахууны үнэ ханшид нөлөөлөх магадлал маш өндөр" хэмээсэн байх юм.

Үнэ нэмэгдлээ гэж хэн нэгэн бичихэд л шууд хараат бусаар бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, эргээд бууж байсан удаагүй манай улсад Төрийн өндөр албан тушаалтан хүн хариуцлагагүй, эх сурвалжгүй, баттай бус мэдээлэл нь олон эрсдэлийг бий болгоод буй юм. Тухайлбал, гишүүний үгийг олзуурхан шууд үнэ нэмэх хэдэн зуун мянган наймаа эрхлэгч, бизнес эрхлэгчид бий. Тэд өнөөдрөөс эхлэн үнээ нэмж иргэдийн нуруун дээрх ачаа улам л нэмэгдэх зам руу түлхсэн нь олон хүнийг бухимдуулаад байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Үнэ нэмэгдэнэ” гэх жиргээ Монголчуудыг бухимдуулав
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.