| | USD/MNT 0₮

ӨНӨӨДӨР ҮС ЗАСУУЛБАЛ ЭД МАЛ АРВИЖНА

Өвлийн дунд улаан хулгана сарын таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр

  • Аргын тооллын: 2020.1.9, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 14
  • Наран ургах шингэх: 8.40-17.18
  • Үс засуулбал: Эд мал арвидна
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.
Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
Өвлийн дунд улаан хулгана сарын таван шар мэнгэтэй цагаагчин гахай өдөр
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.