| | USD/MNT 0₮

Украинд буй Монгол иргэдийг татан авах асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцэнэ

Засгийн газар 16:00 цагт ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаанаар Украинд буй Монгол иргэдийг яаралтай татан авах, мөн татан авалттай холбоотой зардлыг асуудлыг хэлэлцэх бололтой.

Гадаад хэргийн яамны мэдээлснээр Украин Улсад 22 монгол иргэн байнга оршин сууж байгаа бол 68 монгол оюутан тус улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Украин Улсад суралцаж байгаа монгол оюутнуудын 35 нь түр хугацаагаар нутаг буцах шийдвэр гаргаж, эх орондоо ирсэн буюу ирж яваа бол байнга оршин суугаа монгол иргэдээс эх орондоо буцах шийдвэр гаргасан иргэн байхгүй.

Украинд буй Монгол иргэдийг татан авах асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцэнэ
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.