| | USD/MNT 0₮

Э.Бат-Үүл Давж заалдах шатны шүүх хуралд цахимаар оролцох хүсэлт гаргажээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Э.Бат-Үүл нарын хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, гэм буруутайд тооцон түүнд дөрвөн жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хассан шийдвэрийг гаргасан билээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрт гомдолтой байгаа учраас Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралд цахимаар оролцохыг хүссэн байна.

Одоогоор түүний гомдол Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд удахгүй Давж заалдах шатны шүүх рүү шилжиж, шүүх хурлын тов гарах юм байна.

 

Э.Бат-Үүл Давж заалдах шатны шүүх хуралд цахимаар оролцох хүсэлт гаргажээ
Ярилцлага

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.