| | USD/MNT 0₮

И.Мөнхжаргал: Ардчилсан намын даргын сонгуулийг дөрөвдүгээр сарын 3-нд зохион байгуулна

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал хоёрдугаар сарын 23 буюу өнөөдрөөс АН-ын даргын сонгуулийг товлон зарлаж байгаагаа мэдэгдлээ.

Сонгуульд нэр дэвшигчдийг 2022 оны гуравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд бүртгэж, сонгуулийн сурталчилгааг гуравдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулах аж. Улмаар намын даргын сонгуулийн санал хураалтыг дөрөвдүгээр сарын 3-нд зохион байгуулахаар товлосон байна.

Тэрбээр “АН-ын даргын сонгуулийг 2021 онд   зохион байгуулж, О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгосон. Түүнийг намын даргад батламжилхаар Улсын Дээд шүүхэд өргөн барьсан боловч Дээд шүүх түүнийг тодорхойгүй шалтгаанаар бүртгээгүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас “АН-ын даргын сонгуулийг дүрэм, журмын дагуу дахин зарлаж, даргаа сонговол бүртгэхээс татгалзах зүйлгүй” гэдгийг тогтоолд тодорхой заасан учир АН-ын сонгуулийн товлон зарлаж байна. Өнөөдөр өөрийгөө намын дарга хэмээн зарлаж байгаа хүмүүс ямар нэгэн байдлаар АН-ыг төлөөлөх боломжгүй. Тиймээс намын даргын сонгуулийг зарлаж, зайлшгүй сонгох шаардлага үүссэн” гэдгийг тодотгосон юм.

Түүнчлэн гуравдугаар сарын 3-нд АН-ын Үндэсний бодлогын хороог хуралдуулахаар нийт гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Энэхүү хурлаар АН-ын дотоод сонгууль зарласан асуудлыг авч хэлэлцэх юм байна. Хурлаар дотоод сонгуулийг дэмжсэн тохиолдолд АН-ын Их хурлыг дөрөвдүгээр сарын 7-нд товлон зарлаж, шинээр сонгогдсон намын даргыг батламжлахаар төлөвлөжээ.

И.Мөнхжаргал: Ардчилсан намын даргын сонгуулийг дөрөвдүгээр сарын 3-нд зохион байгуулна
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.