| | USD/MNT 0₮

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг гуравдугаар сард эхлүүлэхээр болжээ

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцын талаар Ерөнхий сайд зарим үүрэг чиглэлийг өглөө. Тодруулбал, Шинэ сэргэлтийн бодлогын төсөл арга хэмжээний гурав дах жагсаалтад уг төмөр замын төсөл бичигдсэн. Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам төслийг шууд гэрээ байгуулахыг төрийн худалдан авах ажиллаагааны газарт даалгасан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Энэхүү чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан Сэлэнгийн бүсээс Эрээн, Замын-Үүд Женинь, Хөх хот Бугат 1722 км-ын маршрутыг Сайншанд, Зүүнбаян, Ханги, Мандал, Бугат (1404 км) болж өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, төмрийн хүдэр нүүрс тээвэрлэх зай 318 км богиносч тээвэрлэлтийн өртөг буурна.

Төмөр замын шинэ суваг нээгдэхээр болж байгаа нь ач холбогдолтой. Энэхүү төслийг энэ оны гуравдугаар сард эхлүүлж, аравдугаар сард дуусгах чиглэлийг холбогдох сайд нарт өглөө" гэв. 

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг гуравдугаар сард эхлүүлэхээр болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.