| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар:Дампуурсан Капитал банкны бүх хөрөнгийг битүүмжилж хураах шийдвэр гаргасан

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар 20 асуудал хэлэлцсэн бөгөөд Капитал банкинд байршуулсан Нийгмийн даатгалын мөнгийг төлүүлэх эсэх талаар хуралдаж шийдвэр гаргасан байна.

Энэ талаар сайд Х.Нямбаатар “Капитал банкийг 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд татан буулгахад Монгол банкны хяналт, шалгалтын тайлангаар ЭМДЕГ, НДЕГ-т нийтдээ 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Үүний дагуу Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны харилцах дансанд байсан бэлэн мөнгөнөөс хоёр даатгалын санд тус бүр 7.7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байдаг. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн эд хөрөнгөөс Эрүүл мэндийн даатгалын санд 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг, НДЕГ-т 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. ЭМДЕГ, НДЕГ шилжүүлэн авсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж, сангуудын эргэн төлөгдөх санд төвлөрүүлэх байдлаар үйл ажиллагаа явж байгаа гэх мэдээллийг өгсөн.  

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ЭМДЕГ, НДЕГ-ын удирдлагыг байлцуулж, Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад Капитал банкны барьцаанд болон өөрийн өмчлөлд байсан бусад эд хөрөнгүүдийг жагсаалтыг танилцуулсан. Авбал зохих хувь хэмжээгээр хувь тэнцүүлж, Капитал банканд хураагдсан эд хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үлдэгдэл 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгүүдийг дээр дурдсан хоёр санд хувь тэнцүүлэн олгох ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэг өгсөн" гэв.

Х.Нямбаатар:Дампуурсан Капитал банкны бүх хөрөнгийг битүүмжилж хураах шийдвэр гаргасан.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.