| | USD/MNT 0₮

Б.Баттөмөр: Хөгжлийн банк нэг их наяд 874 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон байна

Хөгжлийн банкны асуудлыг шалгахаар байгууллагдсан УИХ-ын Ажлын хэсгийнхэн өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "УИХ-ын даргаас захирамж гаргаж Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Урьдчилсан дүгнэлтийг гаргаж байна, цаашид шалгах ажил маш их байна. Нийт шалгалтын материал болох 800 гаруй хуудас материал цуглаад байна. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эх үүсвэрийн 68.9 хувь буюу 1 их наяд 874 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон байна.

Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн банкны 63 тэрбум төгрөг, тус оны аравдугаар сард 1.6 их наяд төгрөг буюу 500 сая долларын бондын өр төлнө. Мөн 2023 оны арванхоёрдугаар сард Японы Хөгжлийн банкны Самурай бондын эргэн төлөлтийг хийнэ. Үүнд урьд нь олгосон зээл хүрэлцэхгүй. Монгол Улсын Засгийн газар, төрийн нуруун дээр их хэмжээний ачаалал ирэх төлөвтэй байна. 

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг байсныг Монголбанкны гаргасан тооцооллоор 1.3 их наяд төгрөг болгон Эрсдлийн санг нэмэгдүүлсэн байна. Нийт 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болсон байна. Үндсэндээ 3,2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болчихоод байна. Үүнд гол анхаарлаа хандуулж ажиллалаа.

Нэг жил хүртэлх хугацаагаар зээлийн хугацаа хэтэрсэн 798 тэрбум төгрөг, 1-2 жилээр хугацаа хэтэрсэн 462 тэрбум төгрөг, 2-3 жил хугацаа хэтэрсэн 482 тэрбум төгрөг байна. Гурван жилээс дээш хугацаа хэтэрсэн 1.1 их наяд төгрөгийн зээл байна. Зориулалтын бусаар зээл авсан 20 ААН байна. Мөн барьцаа хөрөнгийн зээл хангахгүй зээл ч байна" гэв.

 

Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн банкны 63 тэрбум төгрөг, тус оны аравдугаар сард 1.6 их наяд төгрөг буюу 500 сая долларын бондын өр төлнө. Мөн 2023 оны арванхоёрдугаар сард Японы Хөгжлийн банкны Самурай бондын эргэн төлөлтийг хийнэ. Үүнд урьд нь олгосон зээл хүрэлцэхгүй. Монгол Улсын Засгийн газар, төрийн нуруун дээр их хэмжээний ачаалал ирэх төлөвтэй байна.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.