| | USD/MNT 0₮

Хуулийн хариуцлага ба Улс төрийн түлхэлцээн

АТГ-аас нэр бүхий одоогийн УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар холбогдох албан тушаалтан албан ёсоор зарласан. Энэхүү гишүүд нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нарын нэрс эл болоод буй.

Харин нэр дурьдагдсан дээр УИХ-ын гишүүд хэвлэл мэдээллийн хэрэслүүдээр дамжуулан үгүйсгэсэн. Мөн өөрийн цахим хуудаснаа нэг өдөр үгүйсгэж, АН-ын мөнхийн дарга С.Эрдэнийн бохир улс төр хэмээн тайлбарлажээ.

Хөгжлийн банкны 66 нэр бүхий чанаргүй зээлдэгч нарын дуулиан улс төрийн ашиг хонжоо хайгчдад олон талаар сайнаар нөлөөлж байгаа нь олны нүднээ ил байна. Эл шуугианаар дамжуулан МАН-ынхан өөрийн улс төрийн ретингийг өсгөөд зогсохгүй өрсөлдөгч нараа унагах том төлөвлөгөө хэрэгжиж байгаа бололтой.

Өөрийг нь нэр хэвлэлийн хуудаснаа ил болсонд хорссон уу үнэхээр С.Эрдэнийн захиалгаар ийм мэдээлэл гараад байна уу гэдгийг одоо дүгнэх эрт. Учир нь АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх хэвлэлийн хуудсан дахь болон улс төрчдийн тавьсан мэдээлэлийг тогтоох юм. Харин олон нийтийн цахим сүлжээд өрнөсөн тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Энэ удаа Хөгжлийн банкнаас өөрийн хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-аараа 33,15 тэрбум төгрөгийн зээл авсан нь зарим баримтуудаар нотлогдож, хуулийн байгууллагад шалгагдаж эхлээд буй УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өөрийн цахим хуудаснаа доорх тайлбарыг бичжээ.

Тэрээр, “Өөрийн төлбөртэй сайтууд болон бичээч нараар хэдэн зураг эвлүүлээд, ижил гарчигтай гүтгэсэн мэдээлэл түгээдэг увайгүй улс төр одоо явахаа больсон.

Хөгжлийн банкнаас авсан гэх зээлийн талаар миний бие удаа дараа хэвлэл мэдээлэлд тайлбар өгсөн: зээл авсан тус компанид би ямар ч хувьцаа эзэмшдэггүй, үйл ажиллагаанд нь оролцдоггүй, зээл авах үед нь ч улс төрийн алба хашдаггүй мөн хаших эсэхээ ч мэдээгүй байсан. Тус зээлэнд улс төрийн нөлөөлөл үзүүлэх ямар ч үндэслэлгүй тухайгаа МАН-ын хяналтын хороонд тайлбараа ч хүргүүлсэн, хууль хяналтын байгууллагад ч шалгуулахад бэлэн байна.

Энэ талаар тус компанийн мэдэгдэлд ч дурьдсан байсан: тус компани нь зах зээлийн үнэлгээгээр 3 дахин илүү барьцаа байршуулж, хөгжлийн банкны бодлогод нийцсэн экспортыг нэмэгдүүлэх зориулалтын төсөлд өөрийн дансанд 1 ч төгрөг авалгүйгээр бэлтгэн нийлүүлэгч компаниуд руу төлбөр хийгдсэн, зээлийн хүүний төлбөрт 8.8 тэрбум төгрөг төлсөн. Мөн одоогийн байдлаар 1000 гаруй ажлын байр бий болгож, улсад 25 тэрбум төгрөгийн татвар төлж, дотоодын 420 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчдээс 300 орчим тэрбум төгрөгийн /60 цэцэрлэг барих/ худалдан авалт хийсэн.

Харин С.Эрдэнэ дарга та төлбөртэй сайтууд, бичээч нартаа их хэмжээний мөнгө зарцуулж, явуургүй улс төр хийж суухын оронд нийгмийн даатгалын сангаас шамшигдуулсан мөнгөө олж ир !!!” гэжээ.

Хуулийн хариуцлага ба улс төрийн түлхэлцээн
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.