| | USD/MNT 0₮

Д.Оюунхорол:Зээл аваагүй ахмадуудад Салхитын мөнгөний ордоос ашиг хүртээнэ

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Яг одоо Тэтгэврийн зээлийг нэг удаадаа тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол “Улсын хэмжээнд 421 мянган ахмад бий. Тэднээс 229 мянган ахмад нь 776 тэрбум төгрөгийн зээл авсан. Хугацаа хэтэрсэн тэтгэврийн зээл  1.1 тэрбум. Нас барсан ахмадуудын зээл гэсэн үг.

Ахмадуудын 91 хувь нь 6 сая төгрөгийн, 21400 иргэн 7-30 хүртэлх сая төгрөгийн зээл авсан байна. 

Төрийн банк болон Хаан банкнаас 95 хувь нь зээл авсан байгаа. Хуулийн төсөл дээр нэлээн бодож шийдэл гаргах ёстой гэж үзэж байгаа.

Цаана нь 192 мянган зээл аваагүй иргэдэд байгалийн баялгаас яаж тэгш хүртээх вэ гэдэг асуудлыг ярилцаад Салхитын мөнгөний ордыг хэрхэн ашиглах явцад бондоос өрийн бичиг гаргаж шийдвэрлэх юм. Салхитын мөнгөний ордоос орж ирэх орлогоос хүртээнэ гэж гаргалгаа гаргасан. Эцсийн шийдвэр гараагүй байгаа. Өнөөгийн нийгмийг бүтээхийн тулд залуу халуун насаа харамгүй зохиулсан ахмадууддаа бид ач санах ёстой” гэв.

Улсын хэмжээнд 421 мянган ахмад бий. Тэднээс 229 мянган ахмад нь 776 тэрбум төгрөгийн зээл авсан. Хугацаа хэтэрсэн тэтгэврийн зээл 1.1 тэрбум. Нас барсан ахмадуудын зээл гэсэн үг.
Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.