| | USD/MNT 0₮

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийг 100 хувь өөрчлөхийг үүрэг болгожээ

Хөгжлийн банкны асуудал нийгэм болон нийтийн дунд нэлээд дуулиан шуугиан тариад байгаа билээ. Тус банкнаас зээл авсан УИХ-ын гишүүд болон ААН-үүдийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа билээ. 

Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийг 100 хувь өөрчлөх, хариуцлага алдсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас чөлөөлөхийг үүрэг болголоо. Эхнээсээ Хөгжлийн банкны дэд захирлын түр орлон гүйцэтгэгчээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, хуульч Ж.Эрхэмбаатарыг томилсон байгаа.  

Харин одоогоор хариуцлага алдсан дарга нарыг нь ч мөн хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Мөн хуучин удирдлагуудыг нь цагдан хорих шүүхийн шийдвэр өнгөрсөн баасан гарагт гарсан байгаа билээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-ийг 100 хувь өөрчлөх, хариуцлага алдсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас чөлөөлөхийг үүрэг болголоо.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.