| | USD/MNT 0₮

С.ЧИНЗОРИГ:НАЙМ ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭРСДЭЛТЭЙ ЗЭЭЛ БАЙНА

 
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахмадуудын тэтгэврийг нэг удаа тэглэх асуудлаарУИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны хурал дээр мэдээлэл өгч байна.
 
Тэрбээр “Тэтгэвэр барьцаалсан зээл эрсдэл багатай богино хугацаандаа төлөгддөг зээл гэж арилжааны банкууд үздэг. Ахмадууд авсан зээлээ цаг тухайд нь идэвхтэй төлдөг юм билээ.
 
Манай яамны авсан судалгаагаар найм орчим тэрбум төгрөгийн эрсдэлтэй зээл байна. Үүнээс ихэнх зээлдэгч нь нас барсантай холбоотой юм. Тиймээс үр хүүхдүүдэд нь зээлийн өрийг өвлүүлэх нь зохимжгүй гэж үзээд зээлдэгч нас барсан зээлийн үлдэгдлийг энэ хуулийн хүрээнд оруулж ирж тэглэх нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ. 

 

Тэтгэвэр барьцаалсан зээл эрсдэл багатай богино хугацаандаа төлөгддөг зээл гэж арилжааны банкууд үздэг. Ахмадууд авсан зээлээ цаг тухайд нь идэвхтэй төлдөг юм билээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.