| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар цагдаа нарын эхнэрүүдтэй уулзаж, цалингийн талаар зөвлөлдөнө гэв үү

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп”-ээс нөхрүүдийнхээ цалингийн талаар гомдолж, бусад улсын цагдаагийн алба хаагч нарын цалинтай харьцуулсан постер цахим сүлжээнд цацсан нь олны анхааралд өртөв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн цахим хуудаснаа бичихдээ: “Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин хангамж тааруу нь үнэн. Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп-ийнхний хэлж буйг ч ойлгож, хүлээн авч байна. Төрийн албан хаагчдын цалин хангамж, ялангуяа цагдаагийн албан хаагчдын цалин хөлс, ажиллах орчин, хангамжтай холбоотой эргэж харах асуудал цөөнгүй бий.

Цагдаагийн байгууллагад хийх шинэчлэлийн ажлуудын нэг хэсэг нь энэ асуудал байх ёстой. Группийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзъя, нөхцөл байдлыг сонсъё. Олон нийттэй харилцах мэргэжилтнүүддээ уулзалт товлохыг захисан байгаа” гэжээ.

Түүний эл бичсэн пост олон гэр бүлд хүлээлт үүсгээд авсан. Харин сайд энэхүү үгэндээ эзэн болж цалин нэмэхээр ажиллах болов уу  эвсэл улс төр болгоод өнгөрөх нь үү гэдгийг харах үлдлээ.

 

Х.Нямбаатар цагдаа нарын эхнэрүүдтэй уулзаж, цалингийн талаар зөвлөлдөнө гэв үү
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.