| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкнаас зээл авсан УИХ-ын гишүүддээ ХАРИУЦЛАГА тооцож чаддаггүй МАН-ын удирдлагууд ИЧИГ ИЧИГ

Сүүлийн үед Хөгжлийн банкнаас барьцаагүй их хэмжээний зээл авч улмаар чанаргүй зээлдэгч нарын тоонд ороод байгаа ААН-үүд болон УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудал хүчтэй хөндөгдөж байгаа. Гэтэл МАН-ын удирдлагууд хуулиар болон эрх ямбаараа өөрсдийгөө хаацайлсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй зөвхөн тэднээс тайлбар авна гэсэн мэдээллийг өчигдөр Хяналтын хорооны дарга нь мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, намд ашиггүй болсон гишүүн асангуудаа намаасаа хөөсөн бол одоо гишүүн байгаа хуулийн ард нуугдсан УИХ-ын гишүүддээ хатуухан хариуцлага тооцож чаддаггүй МАН-ын удирдлагууд ичиг ичиг. Олон нийт шударга ёс шаардаж байна нэхэж байна. Гэтэл хариуцлага тооцох битгий хэл яаж ийж байгаад асуудлаас мултлаад аваад үлдчих гэсэн арга сиймхий хайж байгаа нь инээдтэй шүү. Хэрвээ шударга юм бол одоо төрд байгаа Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, С.Бямбацогт, Ч.Ундрам нараас шударга ёс шаардаж, хариуцлага тооц. 

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар "Авилга, албан тушаал, улс төрд нөлөөлөл бүхий байдлаа ашиглаж бусдад давуу байдалд олгосон зүйлчлэлээр гэмт хэрэгт холбогдсон гишүүд 30 хоногийн дотор эдгээр гишүүд өөрсдөө намаас түдгэлзэх хүсэлт өгөх хэрэгтэй. Яллагдагчаар татсан тохиолдолд өөрөө түдгэлзэх хүсэлтээ гаргана.

Хөгжлийн банкны асуудал дээр мөн шуурхай ажиллаж байгаа. Хууль, хяналтын байгууллага дээрхтэй холбоотой лавлагааг түргэн шуурхай гаргаж өгөх байх.

Нэр холбогдоод буй гишүүдээсээ албан тайлбар авах шаардлага үүсч буй юм. Тогтоол баталж, ажлын гурав хоногийн дотор албан тайлбар ирүүлэхийг үүрэг болголоо. Хууль хяналтын байгууллагад яллагдагчаар татагдсан тохиолдолд 30 хоногийн дотор намаас түдгэлзэх өргөдөл ирүүлэхийг тогтоолд тусгасан.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, Н.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардаж, үүрэг өгч байна. Хууль хяналтын байгууллага гэм буруутайд тооцвол бид хэнийг ч хаацайлахгүй" гэжээ. 

Хөгжлийн банкнаас зээл авсан УИХ-ын гишүүддээ ХАРИУЦЛАГА тооцож чаддаггүй МАН-ын удирдлагууд ИЧИГ ИЧИГ.
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.