| | USD/MNT 0₮

МАН:Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг намын гишүүнээс хаслаа

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр үдээс хойш хуралдав. Хуралдаанаар намын зарим гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаас авлига, албан тушаалын хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаа зарим намын гишүүдийг намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг улс төрийн хариуцлага хүлээлгэж, намын гишүүнчлэлээс хассан байна. Мөн Э.Эрдэнэжамъяан, Э.Цасчихэр, Д.Батсайхан, н.Дуламсүрэн, н.Даваасамбуу нарыг Бага хурлын гишүүнээс хасчээ.

Улстөрд нөлөөлөл үзүүлж давуу байдлаа ашиглаж авлига албан тушаалын хэрэгт холбогдож одоогоор ял шийтгэлээ эдэлж дуусаагүй дээрх хүмүүсийг намаас гарсанд ийнхүү тооцож байгаа ажээ. 

МАН:Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг намын гишүүнээс хаслаа.
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.