| | USD/MNT 0₮

Шуурхай:Прокуророос Хөгжлийн банкийг луйвардсан нэр бүхий 10 хүнийг өнөөдөр ЦАГДАН ХОРИНО

Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлтэй холбоотой үе үеийн удирдлагуудыг хорих эсэх шүүх хурал өнөөдөр болох юм байна. Тодруулбал, прокурорын байгууллагаас Хөгжлийн банкны зээлдэгч болон зээл олгосон нэр бүхий 10 гаруй хүнийг цагдан хорих саналыг шүүхийн байгууллагад өнөөдөр хүргүүлжээ. Мөн энэ талаар АТГ-ын эх сурвалж "Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн банкны зарим зээлдэгчийг цагдан хорих саналыг АТГ прокурорт хүргүүлсэн нь үнэн.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хуулийн боломжгүй" гэжээ.

Тэгвэл өнөөдөр хэн хэнийг цагдан хорих талаар тодруулахад, Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан Н.Мөнхбат, тухайн үеийн ТУЗ-ийн дарга байсан Б.Шинэбаатар, тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан, Б.Батбаяр, Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорих хүсэлтийг прокуророос гаргаж, шүүхэд хүргүүлжээ. Харин зээл авсан ААН болон компаниудын хэн гэж хүнийг цагдан хорих нь тодорхойгүй байна. Гэхдээ "Эрэл" компанийн Б.Эрдэнэбатыг цагдан хорино гэсэн мэдээлэл байна. Түүний хувьд барьцаа хөрөнгөгүй хэдэн тэрбумын зээл авахдаа ирээдүйд олох орлогоо барьцаалж зээл авсан гэх. Гэвч одоогийн байдлаар үйлдвэрлэл явуулж олсон орлого байхгүй, авсан зээлээ хувьдаа зувчуулж, эргэн төлөөгүй байгаа нь харамсалтай юм. Тиймээс шударга ёс, хууль гэж ямар байдгийг Хөгжлийн банкийг хуйвалдаж луйвардсан хүмүүст мэдрүүлэх цаг нь нэгэнт болжээ. 

Шуурхай:Прокуророос Хөгжлийн банкийг луйвардсан нэр бүхий 10 хүнийг өнөөдөр ЦАГДАН ХОРИНО.
Улс төр

Сэтгэгдэл (63)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.