| | USD/MNT 0₮

МАН:Хөгжлийн банкнаас зээл авсан эдгээр гишүүддээ ХАРИУЦЛАГА тооцно

Монгол Ардын намын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, хэд хэдэн гишүүндээ хариуцлага тооцно. 

Тухайлбал, Хөгжлийн банкнаас зээл авч, чанаргүй ангилалд орж АТГ-аар шалгагдаж байгаа компаниудтай холбоотой УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Амартүвшин, Г.Дамдинням, Ч.Ундрам, С.Бямбацогт, Ц.Анандбазар болон УИХ-ын гишүүн асан М.Билэгт, А.Сүхбат, Л.Элдэв-Очир нарыг намаас түдгэлзүүлж магадгүй гэж улс төрийн хүрээнийхэн таамаглаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ёсзүйн хариуцлага алдсан гишүүдээ намын гишүүнчлэлээс нь хасна гэдгээ ч мэдэгдсэн байгаа юм.Тухайлбал дээрх гишүүдийн хэн нь хэнийх нь хамаарал бүхий компани хэдэн тэрбумын зээл Хөгжлийн банкнаас авсныг танилцуулъя. 

УИХ-ын гишүүн Т.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК. Тус компани нь Хөгжлийн банкнаас 33,15 тэрбум төгрөгийн зээл авчээ. Х.Ганхуяг гишүүний эгчийн нэр дээр бүртгэлтэй компани юм. Г.Дамдинням гишүүн мөн бүртгэлтэй байгаад хасуулсан байна.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ч мөн “Сод Монгол групп”-ээрээ 4,8 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь Ц.Анандбазар гишүүний 100 хувийн эзэмшлийн компани юм.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Вояжер минерал ресурсес” ХХК-тай хамаарал бүхий бөгөөд тус компани 4,5 тэрбум төгрөгийн зээл авчээ.  Тус компани нь Ч.Ундрам гишүүний аав болох Ч.Чинбатын нэр дээр бүртгэлтэй.

Вестерн холд ХХК нь Хөгжлийн банкнаас 80,6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус компани нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын дүү С.Балжиннямын эзэмшлийнх бөгөөд Ньюспрогресс групп болон Алтайтрест компаниудтай холбогддог. Эдгээр компаниуд нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшлийх байсан ч одоо түүний дүү болон хүү нь эзэмшиж буй.

Монгол Ардын намын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж, хэд хэдэн гишүүндээ хариуцлага тооцно.
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.