| | USD/MNT 0₮

О.Баасанхүү:МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа Х.Баттулгыг шалгах ажлаа эрчимжүүлээрэй

Ардчилсан намаас өнөөдөр 4:11 ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү 2017 онд С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар бүртгэсэн Улсын дээд шүүхийн 01 тогтоол бий. Өнөөдрийг хүртэл энэ тогтоолыг өөрчилж, намын даргыг шинээр томилох асуудлыг хүргүүлсэн ч өөрчлөлт оруулаагүй. Улсын Дээд шүүхийн Сахилгын хороо саяхан хуралдсан. Тус хорооны шийдвэр ямар ч гарч болно. Хэрэв бидний хүссэн хэмжээнд хүрээгүй бол захиргааны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй. Шүүх хараат байна гэдэг зарчим алдагдаж байна.

Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэх зарчим алдагдаж байна. Тиймээс АН-аас Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэдгээ илэрхийллээ. 

Мөн тэрбээр "Ардчилсан нам дотоод асуудлаа цэгцэлж, хүчээ нэгтгэнэ гэж өмнө нь мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл хоёр толгойтой хэвээр байна. Тамганы маргаан одоо ч үргэлжилж байгаа талаар С.Эрдэнэ даргатай АН-аас мэдээлсэн. 

Улс төрийн хариуцлага үүрсэн албан тушаалтнууд сайн дураараа шалгуулах ёстой. Хөгжлийн банкны зэрэг янз бүрийн асуудлаар Х.Баттулгын талаар сүүлийн үед их ярьж байна. Гүтгүүлсэн бол нэрээ цэвэрлэ. Үнэхээр буруутай бол ялаа ав. Ингэж сайн дураараа шалгуулахыг АН-аас уриалж, үүрэгжүүлж байгаа юм. Харамсалтай нь, Х.Баттулга гэдэг хүн АН-д ямар ч хамааралгүй болсон. Тэрбээр одоо МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байна. Тиймээс МАН Х.Баттулгыг сайн дураар шалгах ажлаа эрчимжүүлээрэй" гэв.

О.Баасанхүү:МАН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа Х.Баттулгыг шалгах ажлаа эрчимжүүлээрэй.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.