| | USD/MNT 0₮

МАН-ын Хяналтын хороо хаалттай хуралдаж, Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүдээ түдгэлзүүлэх үү

Маргааш МАН-ын хяналтын ерөнхий хороо 11.00 цагаас хаалттай хуралдахаар болжээ. Уг хурлаар ёсзүйн асуудал гаргасан гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах юм байна.

Тодруулбал, Хөгжлийн банкнаас зээл авсан, чанаргүй зээлдэгч нарт хариуцлага тооцох, намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргах аж. Мөн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа зарим нэг гишүүдийг намаас хөөх асуудал яригдаж байгаа юм байна. 

Тухайлбал, Хөгжлийн банкнаас өөрийнхөө дүү болон хамаарал бүхий гишүүдийн компаниараа дамжуулан зээл авсан таван гишүүн байгаа юм. Нэрийг нь дурдвал УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Анандбазар, Ч.Ундрам, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын нэрс гарсан байгаа билээ. Эдгээр хүмүүстээ хариуцлага тооцох эсэхийг маргааш харах нь ээ. 

Маргааш МАН-ын Хяналтын хороо хаалттай хуралдаж, ёсзүйн асуудал буюу Хөгжлийн банкнаас зээл авсан гишүүдээ түдгэлзүүлэх үү.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.