| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы компани хэрэгжих боломжгүй төслийн нэрээр Хөгжлийн банкнаас зээл авч, мөнгө угаажээ

Хөгжлийн банкнаас барьцаа хөрөнгөгүйгээр зээл авсан улстөрчид болон нөлөө бүхий хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн байгаа билээ.

Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-үүдийн нэг хэсэг нь авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулж байгаа бол нөгөө хэсэг нь зээл аваад өөр зүйлд зориулалтын бусаар зарцуулсан асуудал нийгэмд нэлээд шуугиан тариад байгаа юм. Гэхдээ тухайн банкнаас зээлээр мөнгө угаасан үйлдэл гарсан байна. 

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос Ерөө суманд орших "Болд төмөр ерөө гол" ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө /Баянгол төмөр зам/ хүртэлх 33,4 км 1520 мм цагирагтай төмөр зам нь Сэлэнгэ аймгийн Ерөө суманд орших Баянголын орд хүртэл тавигдсан бөгөөд одоогийн байдлаар тус ордыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Болд төмөр ерөө гол" ХХК нь эзэмшдэг юм байна. Энэ компани нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханых гэдгийг хүн бүхэн мэднэ. 

Тэгвэл УИХ-ын холбогдох шийдвэргүйгээр Засгийн газрын 2016 оны 77 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд орших Төмөртэйн ордоос  Ерөө суманд орших Ерөө суманд орших дээрх компанийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замын "барих шилжүүлэх" концесийн гэрээний эхний ажлын 80 хувийн төлбөр буюу 183,6 тэрбум төгрөгийн төлбөрийг векселиэр баталгаажуулах шийдвэр гарч байжээ. Үүний дагуу өнгөрсөн 2016 оны 2 дугаар сарын 26-нд дээрх 183 тэрбум төгрөгийг санхүүжилт олгосон бөгөөд 2017 онд 2 дугаар сард дээрх мөнгийг арилжааны банкинд төлсөн байна. 

Гэвч өндөр өртөгтэй төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км 1520 мм цагирагтай төмөр зам төслүүдийг хэрэгжүүлэх үндэслэл байхгүй бөгөөд уг үндэслэл нь бодитой эсэх, хууль тогтоомжинд нийцсэн эсэх асуудлыг Үндэсний аудитын газраас 2018 онд "Концессын тухай хуулиар төрийн өмчит концессын зүйлийн жагсаалтад батлагдсан арга хэмжээний хэрэгжилт, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитаар хуулийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлээд энэ асуудал замхарчээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар "Дээрх төсөл хөтөлбөр хэрэгжих ямар ч боломжгүй бөгөөд төмөр замын төслийг хэрэгжүүлнэ гэж Концессын гэрээгээр мөнгө авч, улмаар угааж, өөр зүйлд зарцуулсан байгаа юм" гэсэн тайлбарыг өгч байна. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы компани хэрэгжих боломжгүй төслийн нэрээр Хөгжлийн банкнаас зээл авч, мөнгө угаажээ
Улс төр

Сэтгэгдэл (31)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.