| | USD/MNT 0₮

Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэр гаргажээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэр гаргажээ.

Аймгийн төвд томуу, томуу төст өвчний дэгдэлт сүүлийн 7 хоногт огцом нэмэгдэж амбулаторийн нийт үзлэгийн 16,8 хувьд, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 18,1 хувийг эзлэж байгаа тул Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журамд заасны дагуу сургуулийн амралтыг сунгаж, цэцэрлэгийг түр хаах тухай Хэрлэн сумын Засаг даргын захирамж гарчээ.

Захирамжид Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 17-ны өдрийг дуустал түр хугацаагаар хаахаар шийдвэрлэсэн байна. 

Дорнод аймгийн Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэр гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.