| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкны Аудитын дүгнэлтийг Д.Занданбат, УИХ-ын дарга Г.Занданшатар нар залгижээ

Нийгэм тэр чигтээ Хөгжлийн банкнаас зээл авч хөрөнгөжсөн улс төрчид болон зээл авч бизнесээ явуулж буй компаниудыг жигшиж байна. Хамгийн түрүүнд Хөгжлийн банкнаас зээл авсан ч зээлийн эргэн төлөлтөө хийж байгаа, ажлын байр гаргаж, үйлдвэрлэл эрхэлж буй баялаг бүтээгчид, албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө хүүлсэн МАН-ынхныг хооронд нь ялгаж салгах нь чухал.

Яагаад МАН-ынхан гэж цохон бичиж байна вэ гэвэл, Хөгжлийн банкны зээлийн асуудлыг олон нийтийн анхааралд хүргэсэн нь МАН. Хэлэлцүүлэгийн үр дүнд Хөгжлийн банк улс төрчдөөс салгаж чадахгүй байгаа зээлийн эргэн төлөлтөө авах юм бол эхлүүлсэн нөхдүүдэд эргэн төлөлтийн мөнгөн дүнгийн 0,1 хувийг хүртээнэ гэх.

Бид зээл авсан хүмүүсийг жигшихээс урьтаж өмнөх асуудлыг нь бодох ёстой. Тодруулбал, Хөгжлийн банкинд хийсэн өнгөрсөн жилүүдийн Аудитын дүгнэлт УИХ дээр ирээд дарагддаг байсан. Учир нь Үндэсний аудитороор Д.Занданбат 2019 онд томилогдсон. Түүнээс хойшхи бүхий л дүгнэлтийн задаргааг улс төрд дээш татаж Аудитын газрын даргаар томилсон УИХ-ын дарга Г.Занданшатарт илгээж байсан. Гэтэл илгээгдэж байсан дүгнэлт тухайн үедээ яагаад нийтэд мэдээллэгдэж байгаагүй вэ гэдэг асуулт үлдэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар тайланг уншиж мэдээгүй дээ юу эсвэл ямар нэгэн намын төлөвлөгөөний дагуу юу гэдэг нь тодорхойгүйгээр мэдээлэгдэж байсангүй. Аудитын газрын даргын үүргийг хашиж буй Г.Занданбат дүгнэлтээ ч уншиж, танилцуулдаггүй байсан гэх. 

Ийм хүнээр дүгнэлт гаргуулаад улс төрийн хамаарал бүхий Г.Занданшатарт нь хүргүүлээд хариуцлага ярьдаггүй нь МАН-ын буруу логик. Уг нь аудитын зөрчил илэрсэн дүгнэлтийг Г.Занданшатар Улсын их хурал болон Засгийн газарт танилцуулж асуудлыг тухай бүрт нь ярих ёстой байв.

2016 онд л гэхэд Аудитын дүгнэлтээр Хөгжлийн банкнаас зээл авсан улс төрчид төлөлтөө хийхгүй байгаа гэх дүгнэлж гарч байжээ. Мөн зээл авсан компаниудын хамаарал бүхий улс төрчдийн судалгаа, зээл авсан төслүүдийн ашиглалт, авсан зээлээ хэрхэн зарцуулж байгааг дэлгэрэнгүй дүгнэлтээр хүргэж байсан байна. Тус дүгнэлтээс хойшхи бүхий л ноотой төлөлт, нөлөөтэй зээл бүрийн дүгнэлт тухай бүртээ гарч байсан нь хав дарагдаад өнгөрч байсан аж.

Түүнчлэн 2019 онд аудитын дүгнэлтээр илэрсэн зөрчлийн баримтыг нягталж үзвээс

Хөгжлийн банк зээл олгохдоо үлгэх шиг төслийг үл хамааран улс төрийн нөлөөнд автаж зээл олгож байсныг гэрчилж байв. Дүгнэлтэд, төслийн үнэлгээ хангалтгүй хийгдсэнтэй холбоотойгоор зээлийн эргэн төлөлт хангалтгүй байдалд хүрсэн. Үүнээс үүдэж бондын хугацааны төлөлтийн санхүүжилт хийх хөрөнгө хүндрэлтэй байдалд хүрсэн гэжээ.

Мөн дүгнэлтээр 2016 онд олгогдсон Эгийн голын усан цахилгаан станц, Таван толгойн цахилгааны ажлыг эхлүүлэхэд хөрөнгө оруулалтыг зарим ажлуудад хийсэн боловч тус төслүүд зогссож, эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарч байжээ.

Энэхүү дүгнэлтийн аудитын газрын дарга Г.Занданбат уншиж дүгнэлт хийж чадаагүй төдийгүй УИХ дээр очиж гацаж байсан нь асуудлыг шийдэж чадахгүй байдалд хүргэсэн.

Харин өдгөө гэнэт мэдэж гайхсан дүрээр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хууль хяналтын байгууллага буюу АТГ-т 10, Эрүүгийн цагдаагийн газарт гурав, дүүргийн цагдаагийн газарт хоёр, шүүх дээр 25, шийдвэр гүйцэтгэлийн шатанд найм, хяналтын шатанд зургаа, анхан шатанд 10, магадлах шатанд нэг хэрэг шалгагдаад явж байна" гэх мэдээллийг өгөөд сууж байна.

Хөгжлийн банкны Аудитын дүгнэлтийг Д.Занданбат, УИХ-ын дарга Г.Занданшатар нар залгижээ
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.