| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийхээр болжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол хийнэ гэв. Хөгжлийн банкны асуудлаар 2015 онд УИХ-ын Ажлын хэсгийн дүгнэлт гарсан байна. Түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үед буюу 2018 онд ЗГХЭГ-ын Хяналт шалгалтын удирдамжийг мөн баталсан байна. Хөгжлийн банкинд 2019 онд Аудитын газар, ЗГХЭГ-аас шалгалт хийгдэж, 2020 онд Сангийн яам, 2021 онд Монгол банк шалгаж, дүгнэлт гарч байсан ч дорвитой үр дүнд хүрээгүй ажээ. Ямар ч байсан Хөгжлийн банк буруу замаар яваад байгаа нь тодорхой байжээ. Гэвч 10 гаруй жилийн турш Хөгжлийн банкны асуудал хэдхэн хүний шуналд хөтлөгдөж, тэдний эрх ашгийг хамгаалж дарагдсаар байсан нь гарцаагүй юм.
 
Харин сэтгүүлчдийн болон олон нийтийн шаардлага, зүтгэлээр асуудал ноцтой төвшинд хүрсэн нь дэлгэгдэж, шударга бус явдалтай тэмцэх тэмцэл эхэлж байна.
Хамгийн чухал нь энэхүү асуудлыг Хууль тогтоогчид дэмжин хууль бус үйлдлийг илчилж, ард түмний хөрөнгийг буцааж эргүүлэн өгөх алхам урагшилсаар амжилтад хүрнэ гэдэгт итгэж байна. Нэгдүгээр улиралдаа багтаад 200 гаруй тэрбум төгрөг төлөгдөхөөр график, төлөвлөгөө хийгдээд, амлалт үүрэг аваад ажиллаж байгаа юм байна.
Түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үед буюу 2018 онд ЗГХЭГ-ын Хяналт шалгалтын удирдамжийг мөн баталсан байна. Хөгжлийн банкинд 2019 онд Аудитын газар, ЗГХЭГ-аас шалгалт хийгдэж, 2020 онд Сангийн яам, 2021 онд Монгол банк шалгаж, дүгнэлт гарч байсан ч дорвитой үр дүнд хүрээгүй ажээ. Ямар ч байсан Хөгжлийн банк буруу замаар яваад байгаа нь тодорхой байжээ. Гэвч 10 гаруй жилийн турш Хөгжлийн банкны асуудал хэдхэн хүний шуналд хөтлөгдөж, тэдний эрх ашгийг хамгаалж дарагдсаар байсан нь гарцаагүй юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.