| | USD/MNT 0₮

Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчийн өмнөөс зээлийг нь төлөхгүй гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банктай холбоотой асуудлаар ямар байр суурьтай байгаа талаараа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн Банкны зээлийг хоёр хувааж үзнэ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус банкийг татан буулгахгүй. Бас Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчдийн зээлийг төлөхгүй. Цаашид Хөгжлийн банк Эксим банк буюу экспортыг дэмждэг, импортыг орлуулахыг дэмждэг банк болж, олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй. Харамсалтай нь, тус банк яг зорилгоороо ажиллаж чадаагүй. Тодорхойгүй статустай байсан. Үүний үр дүнд 3.2 их наяд төгрөг Хөгжлийн банкны хүүгийн багцын үлдэгдэл болж, Монголбанкны тогтоосноор 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон нөхцөл байдал үүссэн. Зээл аваад зориулалтын дагуу ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалттай, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсан төслүүдийн тасалдсан нөхцөл байдлыг Засгийн газар хэвийн зээл гэж үзнэ. Баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана. Улс төрийн нөлөөлөл ашиглаж, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалтгүй зээлүүд бий.

Мөн шүүхэд шилжиж, маргаан үүсгэсэн асуудал бий. Эдгээр хариуцлагагүй хүмүүсээс үүдэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг унагаж, Хөгжлийн Банкийг өнөөдрийн түвшинд хүргэсэн хүмүүстэй Засгийн газар хуулийн дагуу арга хэмжээ авна. Мэдээлэл нээлттэй болох тусам илүү хүчтэй болох тохиолдол байдаг. Хөгжлийн Банкийг илүү том түвшинд зээл гаргадаг, арилжааны банк санхүүжүүлж болох төслүүд рүү ордоггүй банк болгох ёстой. УИХ хөгжлийн төсөл гэж үзсэн төслийг санхүүжүүлдэг банк болгож байж манай улс эдийн засгийн хувьд бэхжих боломжтой. 

Тус банк байгуулагдсан цагаас хойших бүх хэргийг, чанаргүй, барьцаа хөрөнгөгүй, зориулалтын бусаар зээл авсан хүмүүст Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах хэргээр шалгаж өгөх хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий прокурорт гаргасан. Нэг үгээр хэлбэл, зээл түгжигдсэн гэдэг асуудлаар ихэнх нь иргэний хуулиар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулгаар бондын үеэр олон албан тушаалтнууд мултарч үлдэх асуудал бий. Улсын ерөнхий прокурор цохогчоор оролцож, төрийг хохиролгүй болгох бичиг өгсөн.

Ингээд зарим үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гарч байна. Энэ шийдвэрийг баялаг бүтээгчдэд, бизнес цэвэр өрсөлдөөний төлөө гаргаж байгаа. Нэр бүхий 15 хүрэхгүй хүмүүс Хөгжлийн банктай холбоотой асуудал дээр 1.5 их наяд төгрөгийн голлох зээлдэгч байгаа юм. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, Хөгжлийн банкийг хохиролгүй болгох ажлыг хийнэ. Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчийн өмнөөс зээлийг нь төлөхгүй" гэв. 

Зарим үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гарч байна. Энэ шийдвэрийг баялаг бүтээгчдэд, бизнес цэвэр өрсөлдөөний төлөө гаргаж байгаа. Нэр бүхий 15 хүрэхгүй хүмүүс Хөгжлийн банктай холбоотой асуудал дээр 1.5 их наяд төгрөгийн голлох зээлдэгч байгаа юм. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, Хөгжлийн банкийг хохиролгүй болгох ажлыг хийнэ. Засгийн газар хариуцлагагүй зээлдэгчийн өмнөөс зээлийг нь төлөхгүй
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.